Unipay платформоор дамжуулан өөрийн бтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр тооцоог хүлээж авах боломжийг олгож буй хэн бүхний чөлөөтэй ашиглаж болох үйлчилгээ юм. Уг үйлчилгээний нөхцөл нь Юнипэй төлбөр тооцооны нэгдсэн платформыг ашиглах, платформд агуулагдах зааврын дагуу өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг хүлээж авхад үүсэх харилцааг зохицуулна.

1. Ерөнхий зүйл

  1. Платформын хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Unipay платформыг ашиглах боломжтой болно.
  2. Платформыг Өөрийн веб сайт, мобайл аппликейшнтай холбон өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр тооцоог UniPay платформоор дамжуулан хүлээн авна.
  3. Юнипэй солюшн хэрэглэгчийн хийсэн төлбөрийг мерчантад шилжүүлэх үйлчилгээг үзүүлнэ.

2. Талуудын эрх үүрэг

  1. Энэхүү нээлттэй платформ нь байгууллагын өмч бөгөөд платформын агуулгыг бүтнээр эсхүл хэсэгчлэн хуулах, олшруулах, дуурайх, Unipay -ыг холбохоос бусад зорилгоор ашиглахгүй байх үүргийг нээлттэй платформын хэрэглэгч хугацаагүй хүлээнэ.
  2. Юнипэй солюшн мерчант төлбөр тооцоо хүлээж авах эрхийг Хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр олгоно.
  3. Талуудын системийн хоорондын холболт, мэдээлэл, өгөгдөл дамжуулах дараалал, Талуудын хооронд солилцох мэдээлэл, аюулгүй байдал, тэдгээрт тавигдах нөхцөл, шаардлагыг Юнипэй солюшн тодорхойлох ба мерчант нь уг бичиг баримтад заасан шаардлагын дагуу Unipay платформ-ын системийн холболт, хөгжүүлэлтийг гүйцэтгэж, хэрэгжүүлнэ.
  4. Талууд нь техникийн бичиг баримт, зааварчилгаа, жишээ код, демо, өгөгдөл дамжуулахад ашиглаж байгаа тестийн болон бодит орчин, түүний хаяг, өгөгдөл дамжуулах протокол, систем, тэдгээрийн холболт, үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээллийг аливаа байдлаар задруулах, интернет, олон нийтийн сүлжээнд тавихыг хориглоно.
  5. Unipay флатформыг өөрийн системтэй холболт хийх, турших, нэвтрүүлэх, өгөгдөл дамжуулах явцад гарсан, илрүүлсэн аливаа алдаа, зөрчил, дутагдлыг нэн даруй Юнипэй солюшн-д мэдэгдэх, засварлуулах үүрэгтэй ба түүнийг өөрийн ашиг сонирхолд давуу тал болгон ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулах, мэдээлэхийг хориглоно.
  6. Садар самуун сурталчилсан, гутаан доромжилсон, гүтгэсэн, арьс өнгөөр ялгаварласан, улс төрийн болон шашны агуулгатай, хэл амаар доромжилсон, ялгаварлан гадуурхсан утга агуулга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Юнипэй платформоор дамжуулан борлуулахыг хориглоно.
  7. Платформын хэрэглэгч нь хамтын ажиллагаа, энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх явцад хүлээлгэн өгсөн, солилцсон техникийн нөхцөл, бичиг баримт, холболт хийх зааварчилгаа, бизнесийн мэдээлэл, шууд болон шууд бус замаар олж авсан байгууллага, хувь хүний нууцад хамаарах болон хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудын аливаа мэдээ, мэдээллийг хадгалах, хамгаалах, хуулинд зааснаас өөрөөр болон Юнипэй солюшн-ны албан ёсны зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.

3. Ажил хэргийн нэр хүнд

  1. Аль нэг Тал нь нөгөө Талынхаа болон түүний харилцагч, үйлчлүүлэгч, хэрэглэгч болон UniPay төлбөр тооцооны нэгдсэн платформ ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж буй бусад иргэн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг эрхэмлэн ажиллах бөгөөд нөгөө Тал, эсхүл түүний харилцагч, үйлчлүүлэгч, хэрэглэгч, хамтран ажиллагчийн нэр хүндийг олон нийтийн дунд унагахад чиглэсэн, эсхүл сөрөг ойлголт, сэтгэгдэл төрүүлэхүйц, түүнчлэн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтад сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  2. UniPay төлбөр тооцооны нэгдсэн платформын хэрэглэгч нь Юнипэй солюшн -ийн нэр хүндийг унагах хууль бус болон хэрэглэгчийг хуурсан, төөрөгдүүлсэн, Unipay платформын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй аливаа үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийхийг хориглох ба аливаа шашин, улс төр болон хууль бус үйл ажиллагаанаас ангид байх, зар сурталчилгаа, контентыг хийх, нийтлэх, түгээхэд Зар сурталчилгааны тухай Монгол Улсын хууль, бусад хуулийг дагаж, мөрдөх үүрэгтэй.