Та картаар болон цахим төлбөрийн үйлчилгээ авах үедээ өөрийн санхүүгийн аюулгүй байдлыг хангах үүднээс доорх зөвлөмжийг мөрдлөг болгон ажиллаж заншаарай.

Өөрийн цахим төлбөрийн мэдээллээ өөр хүнд шилжүүлж ашиглуулах, алдах, хаяхаас сэргийл
Та картаа өөр хүнд/ойр дотны хүн, найз нөхөд, гэр бүл, гадны хүн гэх мэт/ ашиглуулах, хаа хамаагүй газар хаях нь таны дансны аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлэх учир дээрх үйлдлүүдээс зайлс хийх, картаа ашиглахдаа бусдаас тусламж авахгүй байх хэрэгтэй. Мөн картаа аюулгүй орчинд хадгалж, алдаж, хаясан тохиолдолд шууд карт гаргагч банкандаа мэдэгдэх хэрэгтэй.

Ашигладаггүй болон хуучин карт болон цахим төлбөрийн тэмдэглэлээ  устгах
Тэмдэглэл хөтөлсөн цаас болон ашиглахгүй болсон гэмтсэн, хугацаа нь дууссан картаа шинээр авсаныхаа дараа хуучин картаа болон ашигладаггүй картаа хаяхдаа заавал дахин ашиглах боломжгүй болгох, устгах хэрэгтэй.

Өөрийн цахим төлбөрийн мэдээллээ и-мэйл болон утсаар дамжуулахгүй байх
И-мэйл, мессэжээр болон утсаар залгаж хувийн мэдээллээ ирүүлэхийг хүсэх нь ихэвчлэн залилан мэхлэх зорилготой байдгийг анхаараарай.

Гүйлгээ үнэн зөв хийгдсэн эсэхийг нягтлаж шалгах
Төлбөрийн гүйлгээний үйлдэл болгоноо, үр дүнгээ өөрийн биеээр шалгаж байх хэрэгтэй. Ямар нэгэн зөрүү илэрсэн тохиолдолд, картын гүйлгээ хийгдсэний даруйд мэдээлэл хүлээн авдаг и-мэйл, утасны дугаар өөрчлөгдсөн бол тухай бүр мэдэгдээрэй.